Faster, Better, Reliable than expected
Манай байгууллага анх 2009 онд үүсгэн байгуулагдаж, Үйлчилгээний салбар, Хүнс хөдөө аж ахуй, Мал аж ахуй мөн Барилгын салбарт Агааржуулалт салхивч, Хөргүүр халаагуурын тоног төхөөрөмж худалдаа, Барилгын материал худалдаа нийлүүлэлт, Олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид хүн ба байгаль орчинд ээлтэй, Олон улсын чанар шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийн шинэчлэлийг авч ирэх, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, үйлдвэр үйлчилгээ явуулах, засвар үйлчилгээ үзүүлэх зэрэг чанар хурд баталгааны үсрэнгүй өөрчлөлтийг гаргахыг, зорин эрмэлзэж тус салбаруудад өндөр мэдлэг боловсрол, туршлагатай залуус баг хамт олноор хүрээлүүлэн алсын хараа зорилгодоо хөтлөгдөн урагш тэмүүлсээр байна.
2021 оноос Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрөлтэй Салхивч агааржуулалт болон Hitachi, Hisense xeprүүрийн систем угсрах засварлах ажлыг албан ёсны эрхтэйгээр чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэж угсарч байгаа бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаад байна. Бид өдөрт 300 м2, 0.4-1 мм хүртэлх томор хоолойн бэлдэц агааржуулалт, салхивч бэлдэж угсрах хүчин чадалтай бөгөөд цаашид энэхүү хүчин чадал улам нэмэгдсээр байна.
2023 онд бид Вьетнам улсын эко бүтээгдэхүүн болох өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэ дээр алдартай Бестмикс корпорацтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэж бетоны нэмэлт, шалны будаг, ус тусгаарлагч, бетон бэхжүүлэгч олон улсын стандартын барилгын материал бүтээгдэхүүнүүдийг Монголдоо нийлүүлэхээр ажиллаж байна. Манай импортын бүтээгдэхүүнүүд нь Камбож, Австрали, Вьетнам болон Шинэ Зеландын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахаас гадна Монголд төдийгүй олон улсын үйлдвэрлэгчидтэй бүтээгдэхүүнээрээ В2В шинэ боломжуудыг өргөжүүлсээр байна.